- admin
ӨЭМТ-ийн даргын мэндчилгээ
Интернет хэрэглэгч эрхэм Та бүхэнд “Шэжиддүг” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон болон хувиасаа энэ өдрийн мэндийг дэвшүүлж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Өрхийн эрүүл мэндийн төв нь харьяалалын хүн амд эрүүл мэндийн анхан шатны ба нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээг жигд хүртээмжтэй хүргэх үйлчилгээг үзүүлдэг.
Бид үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болсон олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй, ил тод байх, шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн бодитой мэдээллээр хэрэглэгч та бүхнийг түргэн шуурхай хангах ажлын нэгэн хэсэг болгож энэхүү цахим хуудсыг нээн ажиллуулж байна.
Та бүхнийг манай цахим хуудсаар тухлан зочилж бидний үйл ажиллагаа болон таны эрүүл мэндийн талаар үнэтэй зөвөлгөөтэй танилцаж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!