Жирэмсний хяналтанд орох

  • admin

About Project

  • Таныг жирэмсэн байх хугацаанд буюу төрөхийн өмнөх үед үзүүлэх эрүүл мэндийн цогц тусламжийг жирэмсний хяналт гэж нэрлэдэг.
  • Энэхүү тусламжийн хүрээнд таны жирэмсний явц дахь биеийн байдал болон таны хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэнд зэргийг хянадаг билээ. 
  • Жирэмсний эхний 3 сарын дотор хяналтанд орох шаардлагатай. Энэ нь таны болон таны хүүхдийн эрүүл мэндэд тустай бөгөөд эх хүүхдэд гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Жирэмсний хяналтандаа орохын тулд:

  1. Эхлээд өрхийн эрүүл мэндийн төвийн өөрийн гудамжийг хариуцсан сувилагчид хандан хаягийн тулгалтаа хийнэ.
  2. Хөтөч сувилагч дээр очин жирэмсэн эхийн хяналтын дэвтэр  өрөөнд нээлгэнэ. ӨЭМТ-ийн цагийн хуваарь: ажлын өдрүүдэд 08.30-17.30 цайны цаг 12.30-13.30
  3. Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтчийн дагуу шинжилгээний бичиг аван лабораторит шинжилгээ өгнө. /Шинжилгээ өгөхөд цахим бүртгэлээс цаг авахгүй/.
  4. Өрхийн эмчийн урьдчилсан сэргийлэх үзлэгт орсны дараа эмэгтэйчүүдийн хяналтын эмчид үзүүлнэ. Шаардлагатай тохиололд зарим нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ. Шаардлагатай тохиолдол нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд ЧЭМН-ийн цахим бүртгэлд заавал  бүртгүүлнэ. 
  5. Шаардлагатай тохиолдолд нэмэлт цагт бүртгүүлэн шууд үйлчлүүлэх боломжтой.
  6. Шаардагдах хугацаа: 3 – 7 хоног 

Жич: Түр оршин суугч бол хорооны засаг даргаас түр оршин суугч гэсэн бичиг зайлшгүй авсан байх шаардлагатай.

Монгол

Холбоотой Үйлчилгээнүүд

Заавал хийх дархлаажуулалт

Заавал хийх дархлаажуулалт