About Project
Чингэлтэй Эрүүл Мэндийн Төвийн Залуучуудын Холбооны санаачилгаар Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн хүүхдийн тасгийг стандарт ортой болгох аян өрнүүлсэн билээ. Уг аяныг 1 сарын хугацаатай хэрэгжүүлсэн бөгөөд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагууд дэмжин оролцсон. Энэхүү аянд манай хамт олон /"Шэжид дүг" ӨЭМТ/ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэгдэж нэг өдрийн цалин болох 475,000 төгрөгийг хандивлан өөрсдийн хувь нэмрээ орууллаа. Үүний үр дүнд ЧЭМТ-ийн хүүхдийн тасгийн бүх орыг стандарт болгон өөрчилсөн ба хүүхдүүд ээлтэй, ая тухтай орчинд эмчлүүлэн эдгэрэх орчныг бүрдүүлсэнд эмч, эмнэлгийн ажилтанууд болон эцэг эхчүүд сэтгэл ханамжтай байлаа.