Оношлогоо, шинжилгээ

  • admin

About Project

Рентген

  1. Цээж гэрэлд харах
  2. Рентген зураг авахгүй
  3. CD дээр зураг бичигдэнэ.

Цусны сахар тодорхойлох шинжилгээ: Анхаарах зүйл нь

  1. Өндөгний цусанд үзнэ
  2. Өлөн байх/ өмнөх өдрийн 7 цагаас хойш юм идээгүй /
  3. 3 хоногийн дотор архины төрлийн зүйл хэрэглээгүй байх
  4. Эмчийн бичигтэй байх
  5. Шинжилгээний хариу 5 минутын дотор гарна.
  6. ӨЭМТ –дээр 40-65 насны хүмүүст үнэ төлбөргүй үзнэ

Холестрин тодорхойлох шинжилгээ

  1. Өндөгний цусанд үзнэ
  2. Өлөн байх/ өмнөх өдрийн 7 цагаас хойш юм идээгүй /
  3. Эрсдэлтэй бүлгийн хүнд тодорхойлох /40-өөс дээш настай, АД ихсэлттэй,чихрийн шижинтэй,тарган гэх мэт/
  4. Өөх тос ихтэй хоол хэрэглээгүй байх
  5. Шинжилгээний хариу 5 минутын дотор гарна
  6. ӨЭМТ –дээр 40-60 насны хүмүүст үнэ төлбөргүй үзнэ.

Шээсний шинжилгээний автомат анализатор:

  1. DIRUI H-100 маркийн автомат анализатроор хийгдэнэ
  2. Өглөөний өлөн шээсний дунд хэсгээс авна
  3. Цэвэр шилэнд авна/ угааж цэвэрлэж хатаасан, өргөн амтай, шилэндээ тохирсон таглаатай шилэнд авсан шээсийг хөөсрүүлж сэгсрэхгүй авчирна/
  4. Антибиотик болон бусад төрлийн эм хэрэглээгүй байх
  5. Шинжилгээний хариу 5-10 минутанд гарна.

Зүрхний цахилгаан бичлэг

  1. Эмчид үзүүлсэн байх
  2. Өвчтөн тайван байх шаардлагатай
  3. Хоол идсэн бол 2 цагийн дараа хийнэ
  4. Үйлдэл 5-7 минут үргэлжилнэ
  5. Ажлын өдрүүдэд 8-15 цагийн хооронд

Хэт авиан шинжилгээ буюу ЭХО

Хэвлийн хөндийн цуллаг эрхтэн шинжлүүлэхэд:

  1. Өлөн байх буюу наад зах нь 6-8 цаг хоол идээгүй байх. Хүүхэд бол 3 цагийн турш юу ч ууж идүүлэхгүй байх.
  2. Хэвлийд хий их үед 2 хоногийн өмнөөс хий гаргах гуурс цэвэрлэх клизм тавьж болно.
  3. Хий үүсгэдэг хоол ундны зүйл болох хийтэй ундаа, ногоо, байцааны төрлийн зууш, хар талх хэрэглэхгүй, бохь зажлахгүй  байх.
  4. Ургамал, жимсний зүйлийг нэг өдрийн өмнөөс бага хэрэглэх хэрэгтэй.

Давсаг, түрүү булчирхай, умай өндгөвчийг шинжлүүлэхдээ:

  1. Шинжилгээнээс 1-2 цагийн өмнө шингэн юм уусан, давсаг чинэрсэн шээстэй байна.
  2. 3 сараас дээш жирэмсэн бол шээс хураах шаардлагагүй.
  3. Давсагт гуурстай үед давсгийг харах шаардлага гарвал гуурсыг хавчиж шээс хуралдсаны дараа, эсвэл ариун фурациллин буюу физиолгийн уусмал 250-300 мл-г гуурсаар хийж хавчсаны дараа авчирч үзүүлнэ.
  4. Ходоод гэдэсний дурангийн шинжилгээний дараа хэт авиа шинжилгээ хийхгүй.  Учир нь гэдсэнд хий хуримтлагдсан байдаг учир шинжилгээнд үнэлгээ өгөхөд бэрхшээлтэй.

Умайн хүзүү болон хөхний өмөнгийн эрт илрүүлгийн шинжилгээ:

  1. Нөхөн үржихүйн насны  буюу үүнээс 30,33,36,39,42,45,48,51,54,57,60,63,66 насны эмэгтэйчүүд дээрх шинжилгээнд өрхийн эрүүл мэндийн төв дээрээ үнэ төлбөргүй хамрагдана.
  2. Умайн хүзүүний эсийн шинжилгээнд ирэхдээ бэлгийн харцааанд ороогүй, усанд орсон байх, сарын тэмдэг ирээгүй байх

Биохимийн шинжилгээ:

  1. Эмчийн бичигтэй
  2. Урьд орой нь өөх тостой, шарсан хуурсан хоол, архи , тамхи хэрэглээгүй байх
  3. Өглөө нь өлөн байх
  4. Тухайн шинжилгээний өмнө рентген, эхо, дурангийн шинжилгээ хийлгэж болохгүй
  5. Шинжлүүлэгч сэтгэл санаа тайван, даарч ядраагүй, эм тариа хэрэглээгүй байх

 Өндөгний цусны шинжилгээ:

  1. Эмчийн бичигтэй
  2. Урьд орой нь өөх тостой, шарсан хуурсан хоол, архи , тамхи хэрэглээгүй байх
  3. Өглөө нь өлөн байх
  4. Тухайн шинжилгээний өмнө рентген, эхо, дурангийн шинжилгээ хийлгэж болохгүй
  5. Шинжлүүлэгч сэтгэл санаа тайван, даарч ядраагүй, эм тариа хэрэглээгүй байх

Цус багадалт тодорхойлох:

  1. Эмчийн бичигтэй байх

Элэгний В,С вирус тодорхойлох шинжилгээ 15-аас дээш насны иргээд ажлын өдрүүдэд өдөр бүр авч байна.

шинжилгээ өгөхөөр ирэхдээ: Эрүүл мэндийн дэвтэртэй, махан төрлийн зүйл идээгүй шаардлагатай

ЖИЧ: Шинжилгээний бичгийг шинжилгээ өгөхийн урьд өдөр авсан байх

         Өглөө 7.30-08.00 цагийн хороонд шинжилгээгээ өгөх

Монгол

Холбоотой Үйлчилгээнүүд

Жирэмсний хяналтанд орох
  • Таныг жирэмсэн байх хугацаанд