About Project
Сэргээн засах эмчилгээ:
Өрхийн эрүүл мэндийн төв дээр 08:30-12:30 цагийн хооронд шаардлагатай иргэдэд цахилгаан болон сэргээн засах эмчилгээ хийгдэж байна. Үүнд:
- УВЧ
- Улаан гэрэл
- Ультразвух
- Лазер
- Искра
- Утлага
- Бумба
- Бариа
- Зөгийн балтай татлага
- Зүү
- Төөнүүр
- Шивүүр
- Хануур
- Дэвтээлэг засал
- Самнуур
Эмчилгээний заалт
- Арьс ба арьсны өвчнүүд(хатиг, мундас, тэжээл хомсдлын шархлаа, идээт шарх, буглаа, хэсэг газрын түлэгдэл, хөлдөлт, хөхний үрэвсэл)
- Дотор эрхтний хурц, хурцавтар үрэвсэлт өвчнүүд (уушиг, ходоод, элэг, шээс бэлгийн өвчин)
- Яс булчингийн системийн өвчнүүд(остеохондроз, ясны хугарал, ужиг остеомиелит, миозит, артрит, полиартрит, эпикондилит )
- Мэдрэлийн системийн өвчнүүд (тархины үрэвсэл, менингитийн цочмог ба сэдрэлийн үе, гэмтэл ба үрэвслийн гаралтай невралги, полиневрит, неврит, Рейногийн өвчин )
- Мөчнүүдийн захын судасны өвчин
- Амьсгалын замын өвчин (нармайн цочмог, архаг үрэвсэл, уушигны архаг , цочмог, ужиг үрэвсэл, сүрьеэгийн гаралтай болон шүүдэст пелевритүүд, идээт плеврит, гуурсан хоолойн тэлэлт г.м)
- Зүрх судасны өвчин (цусны даралт ихдэлтийн I-II үе, тромбофлебитын цочмог ба ужиг үе, судас хатуурч битүүрэхийн эхний үе, бөглөрмөл эндатеритийн үхжил)
- Дотор эрхтний идээт бус хурц ба хурцавтар үрэвсэлт өвчнүүд, түлэгдэлт, хөлдөлт, удаан эдгэрдэг шарх, өвдөх хамшинжтэй захын мэдрэлийн системийн өвчнүүд (мэдрэлийн өвдөлт, миозит), яс булчингийн системийн гэмтлийн үр дагавар
Эмчилгээг ажлын өдрүүдэд өдөр бүр хийх бөгөөд нийт 8-12 удаа хийнэ.
Жич: Эмчилгээнд ирэхдээ дүүргийн сэргээн засах эмчилгээний болон уламжлалтын эмчийн эмчилгээний хугацаа, тунг заасан бичигтэй ирнэ.
Монгол