Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал 2018 оны 1 сарын 26-ны өдрийн 15:00-17:00 цагт өрхийн эрүүл мэндийн төвийн сургалтын танхимд зохион байгуулсан бөгөөд хорооны Засаг дарга Ганболд, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Цэрэндолгор тэргүүтэй хорооны нийт 70 гаруй иргэн оролцлоо.
Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:
1. Хорооны Засаг дарга Ганболд 2017 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа иргэдэд танилцуулж, иргэд хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгч #БҮРЭН_ХАНГАЛТТАЙ" гэж дүгнэлээ.
2. Хорооны "Шэжиддүг" өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Цэрэндолгор 2017 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа иргэдэд танилцуулж, иргэд хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгч #БҮРЭН_ХАНГАЛТТАЙ" гэж дүгнэлээ.
3 Хорооны иргэдийн төлөөлөгчдийн дарга Дэчингалсан, хорооны хэсгийн байцаагч Батэрдэнэ нар тус тус ажилаа дүгнүүлж #БҮРЭН_ХАНГАЛЛТАЙ гэж тус тус дүгнэлээ.
- admin