Блог

  • admin

Хүүхдийн унтах хэмжээ янз бүрийн шалтгаанаас хамаардаг ба тэдгээр шалтгаанд нь нас бас хамаàрдаг байна. Нас хамааралтай дараах ерөнхий зарчмууд байдаг  

  •  1-4 долоо хоногтой: хоногт 15-16 цаг

 Дөнгөж төрсөн хүүхдүүд ихэвчлэн 15-18 цаг унтдаг бөгөөд удаан хугацаагаар бус бага бага цагаар олон давтамжтай унтдаг. Дутуу төрсөн хүүхэд бол арай их цаг унтдаг байна.
 Дөнгөж төрсөн хүүхдүүдэд унтлагын тодорхой дэглэм, хуваарь байдаггүй ба тэд өдөр шөнийг ялгалгүй унтаж сэрдэг байна.

  •  1-4 сартай: хоногт 14-15 цаг

Хүүхэд тань 6 долоон хоногтой болоход түүний унтах давтамж цөөрч унтахдаа илүү урт хугацаагаар унтаж эхлэх ба шөнийн цагаар илүү унтаж байгаа нь танд мэдэгдэхболно.

  •  4-12 сартай: хоногт 14 -15 цаг

Энэ насныхандбол 15 цаг унтах нь хамгийн ихдээ ордог. Хүүхэд 11сар хүрэхээрээ 12 цаг л унтдаг болдог. Энэ зөв үү эрүүл унтлагын дэглэм үү гэж гайхаж байна уу? Гайхах хэрэггүй хүүхэд тань гадаад орчинтойгоо илүү их харьцаж,өсөж том болжбайгаа учрас түүний унтлагын дэглэм том хүнийх шиг болж байгаа нь тэр.

  •  1-3 настай: хоногт 12-14 цаг.

Хүүхэд томрох тусмаа унрах нь багасч, тэр өглөөгүүр зүүрмэглэхээ больж өдөрт ганц л унтдаг.  Хөлд орж буй хүүхэд бол унтах ёстой 14 цагийнхаа 10 цагт нь л унтаж чаддаг байна. 21-36 сартай хүүхдүүд бол өдөр заавал 1-1.5 цаг  унтах ёстой байдаг. Тэд орой 7-9 цагт унтаад өглө 6-8 цагт сэрдэг.

  •  7-12настай: хоногт 10-11цаг

Энэ насан дээр бол сургууль, найз нөхөд, гэрийн даалгавар гээд л хийх зүйл ихэссээр оройний унтлагын цаг хойшилсоор  оройниы 10 цагт рондоо орж  9-12 цаг унтдаг.

  • 12-18 нас: хоногт 8-9 цаг   

Үнэндээ шилжилтийн насныхынд нойр бол хамгийн чухал байдаг боловч нийгэм, гадаад орчний хүчин зүйлүүдээс болж тэд авахёстой нойроо гүйцэд авч чаддаггүй байна

Монгол